Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао манай оронд зочилж байгаа Германы Ерөнхий сайд Ангела Меркелтай 27-ны үдээс өмнө Бээжингийн Ардын их хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд хамтаар сэтгүүлчидтэй уулзаж, хоёр талын харилцааг эрүүл саруулаар хөгжүлэхийн төлөө хамтаар чармайх болно гэж илэрхийлсэн байна.
Хоёр тал мөн өдрийн үдээс өмнө болсон хэлэлцээнд хоёр талын улс төр, эдийн засаг худалдаа, соёл зэрэг салбарын харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцлоо гэж хоёр орны Ерөнхий сайд хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|