Хятадын засгийн эрх баригч нам—ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо 28-ны өдөр хурал хуралдуулж, уг хурлаар ХКН-ын 16 дахь сонгуулийн Төв Хорооны 7-р бүгд хурлыг 10-р сарын 9-нд Бээжинд хуралдуулна гэж шийдчээ. ХКН-ын төлөөлөгчпдийн 17-р их хурлыг 10-р сарын 15-ны өдөр Бээжинд хуралдуулахыг Улс Төрийн Товчоо бас 16-р сонгуулийн Төв Хорооны 7-р бүгд хуралд санал болгожээ.
ХКН-ын төлөөлөгчдийн 17-р их хурал нь ХКН-ын төлөөлөгчдийн 16-р их хурлаас нааш 5 жилийн ажлаа нарийн нямбай нэгтгэн дүгнэж, өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүснээс нааших Хятадын онцлогтой социалтзмын байгуулалтын эрхэм нанлин туршилгыг эргэн үзэж, Хятадын өөрчлөлт, нээлт болон социалист орчин үеийн хөгжилтэй болох байгуулалтыг бүх талаар ахиулах стратегийн байрлуулалт хийнэ. Их хурлаар шинэ ээлжийн сонгуулийн Төв Хороо болон Намын Төв Хорооны Сахилга Бат Шалгах Хороог сонгох болно гэж ХКН-ын Улс Төрийн Товчоо илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\
|