• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-28 11:11:46    
2007 оны дэлхийн зуны пара олимпийг сайн зохион байгуулна

Синьхуа Агентлаг

    2007 оны дэлхийн зуны пара олимпийг зохион байгуулах комиссын хүндэт орлогч дарга Ши Жиньпин 8-р сарын 27-ны өдөр хэлэхдээ, бүх бэлтгэл ажлыг чармайн сайн хийж, уг олимпийн наадмыг Шанхайн онцлогтой, Хятадын түвшинг харуулсан, олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулна гэжээ.

    8-р сарын 27-ны өдөр Ши Жиньпин Шанхайд болсон Олимпийн наадмын бэлтгэл ажлын хурал дээр хэлэхдээ, өнөө Шанхайн бүх бэлтгэл ажлууд зангилаа үе шатандаа ороод байна, холбогдох салбарууд үүрэг хариуцлагаа цаашид улам гүнзгий ухамсарлан, Олимпийн наадмын хугацаан дахь үйлчилгээ болон аюулгүйн хамгаалалт зэрэг ажлыг сайн хийх хэрэгтэй гэжээ.

    2007 оны дэлхийн зуны пара олимпийн наадам нь 10-р сарын 2-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Шанхай хотноо болно. Тэр цагт бүх дэлхийн 160 гаруй улс орон болон бүс нутгийн 10 мянга гаруй тамирчид, дасгалжуулагч нар Шанхайд цугларах болно. Энэ бол Хятадын 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас өмнө зохион байгуулах хамгийн өндөр зэрэглэлийн, олон улсын хэмжээний тэмцээн болно. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\