• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-28 16:45:21    
Харилцаа холбоо, яриа хэлцлээ нэмэгдүүлэхэд бэлэн байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө 28-ны өдөр Бээжинд айлчилж ирсэн Германы канцлейр Ангела Меркелд хэлэхдээ, Хятадын БХАТИХ нь Германы парламенттай эрх тэгш болон харилцан хүндэтгэсэн үндэс дээр солилцоо, яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, бие биеийн ойлголцлоо нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, санал зөрөлдөөнөө багасгаж, нийтлэг ойлголтоо өргөтгөн, Хятад Германы харилцааны хөгжилд шинэ эрч хүч сэлбэхэд бэлэн байна гэжээ.

    Ү Бангүө хэлэхдээ, парламент хоорондын харилцаа бол Хятад Германы харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Сүүлийн жилүүдэд Хятадын БХАТИХ нь Германы холбооны бундестаг хоорондын солилцоо маш хөгжилтэй явагдаж, хоёр ард түмний бие биеийн ойлголцлыг гүнзгийрүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\