Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жянь Чао 28-ны өдөр Бээжинд сэтгүүлчидийн асуултад хариулахдаа, Америкийн засгийн газар сүүлийн жилүүдэд Тайвнь НҮБ-д орох асуудлаар бүх нийтийн санал хураалт хийхийг эсэргүүцэх байрь сууриа олонтоо илэрхийлснийг Хятадын тал сайшааж байна гэжээ.
Америкийн төрийн нарийн бичгийн даргын орлогч Негропонте саяхан Тайваний эрх баригчид НҮБ-д нэгдэн орох тухай бүх нийтийн санал хураалт хийхийг эсэргүүцэж байгаагаа олон удаа дахин нотлож, энэ бол Тайвний тусгаар тогтнохоо зарлах, Тайваний хоолойн хоёр эргийн одоогийн байдлыг өөрчлөх алхам гэж үзсэнд Хятадын тал ямар тайлбар хийх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа Лю Жянь Чао хэлэхдээ, холбогдох мэдээлэлийг Хятадын тал анхааралдаа авлаа. Америкийн засгийн газар сүүлийн жилүүдэд Тайвнь НҮБ-д орох асуудлаар бүх нийтийн санал хураалт хийхийг эсэргүүцэх байрь сууриа олонтоо илэрхийлснийг Хятадын тал сайшааж байна . Тайвнийг тусгаар тогтнуулах үйл ажиллагааг эсэргүүцэн зогсоох нь Тайваний хоолой болон Ази номхон дайлайн бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд туйлын чухал байж, Хятад Америкийн хамтын ашиг сонирхолд нийцэж байна. Чэнь Шүй Бяний дэглэм арга ухаанаа шавхан, НҮБ-д нэгдэн орох асуудлаар бүх нийттйн санал хураалт хийх зэрэг Тайванийг хууль зүйн хувьд тусгаар тогтнуулах ажиллагаа хийж байгаа нь хүний сэтгэлийг олохгүй, лавтай ялагдах болно гэжээ. \Баатар орчуулж, Буян хянав\
|