Хятадын хот тохижуулах нийгэмлэгийн дарга Зао Баожян 8-р сарын 29-ний өдөр хэлэхдээ, Хятадын засгийн газар хэдэн тэрбум юаний хөрөнгө мөнгө оруулж, "Усны бохирдолыг хязгаарлах болон сайжруулах " шинжлэх ухаан техникийн төслийг тал бүрээр хэрэгжүүлнэ гэжээ.
Хятадын ӨМӨЗР-ны Ордос хотод болсон 2007 оны олон улсын байгаль орчин эрүүл мэндийн бага хурал дээр Зао Баожян хэлэхдээ, өнөө Хятад Улс хотжилтын түргэн хөгжлийн шатандаа ороод байна, олон хот суурины усны орчинг сайжруулах дэд бүтцийн байгуулалт нь хот суурины хөгжлийн шаардлагаас хоцорч байна, хот суурины усны чанарыг сайжруулахын тулд ундны усны аюулгүйн баталгааны ажлыг цаашид эрчимжүүлэх шаардлагатай байна гэжээ. \ Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\
|