Зүүн хойдын соёлын 2-р яармаг 29-ний өдөр Хятадын зүүн хойд нутгийн Шэньян хотод ажиллаж эхэллээ.
Зүүн хойдын соёлын энэхүү яармаг нь "Соёл боловсрол, шинийг бүтээх, хөгжил цэцэглэл"-ээр гол сэдэв болгож, Хятадын зүүн хойд тэрчлэн бүх орны соёлын систем дэх өөрчлөлтийн ажлын амжилтыг харуулж, соёлын бүтээгдэхүүний солилцооны таатай орчин бий болгож, соёлын үйлсийн хөгжил цэцэглэл болон соёлын аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах болно. Зүүн хойдын соёлын яармагийг Хятадын Соёлын яам, Радио кино телевизийн үндэсний ерөнхий газар зэрэг салбарынхан хамтран эрхлэн явуулж, Шэньяан хотын засгийн газар хариуцан гүйцэтгэж байгаа юм.\Алтаннавч орчуулж, хянав\
|