• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-31 17:12:14    
Боловсролыг тэргүүлэн хөгжүүлэх стратегийн байр суурь баримтлана

Синьхуа Агентлаг

    Хятад Улсын дарга Хү Жиньтао 8-р сарын 31-ний өдөр Бээжинд хэлэхдээ, боловсоролыг тэргүүлэн хөгжүүлэх стратегийн байр суурь баримталж, багшийг хүндэтгэж боловсролыг чухалчлахыг ихээр сурталчлан, боловсролын ажил төрлийг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэжээ.

    Мөн өдөр болсон бүх Хятадын шилдэг багш нарын төлөөлөгчдийн хурал дээр Хү Жиньтао бүх орны газар нутгуудаас ирсэн 100 гаруй шилдэг багшийн төлөөлөгчидтэй боловсролын хөгжлийн том төлөвлөгөөг зөвшилцсөн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад Улс нэн их хэмжээний хөрөнгө мөнгөөр боловсоролын салбарыг дэмжиж, боловсролын шудрага тогтолцоог ахиулах явдлыг улсын боловсролын тухай үндсэн бодлого болгож, боловсролын тогтолцооны өөрчлөлтийг тасралтгүй ахиулан шинийг санаачилж, боловсролын чанар чансааг чармайн дээшлүүлж, ард иргэдийн өдрөөс өдөр нэмэгдэж байгаа боловсролын шаардлагад нийцүүлэн, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах, социалист орчин үеийн хөгжлийг түргэн ахиулах, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг ахиулахад боловсон хүчнээр хангах болон хүн хүчний эх баялгийн баталгаа болгоно гэжээ.

    Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао, Хятад Улсын орлогч дарга Зэн Чинхун зэрэг хүмүүс мөн өдрийн хуралд оролцсон байна. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\