Энэ намрын шинэ хичээлийн жил эхэллээ. Өвөр Монголын их сургуулийн үндсэн анги, өндөр зэргийн болон дунд зэргийн тусгай мэргэжлийн сургуулийн амьдрал нь ядуу оюутан сурагчдад шинээр олгох тэтгэмжид ӨМӨЗР хоёр зуун сая юань санхүүжүүлэв. Үүнд их дээд сургуулийн ядуу амьдралтай 78 мянган оюутан, дунд зэргийн тусгай мэргэжлийн 145 мянган сурагчид ашгийг нь хүртсэн байна.
Өвөр Монголын шинээр хэрэгжүүлэх тэтгэлэг олгох бодлогын дагуу, улс орон, өөртөө засах район, аймаг хот хамтаар тэтгэмжийн хөрөнгө мөнгийг хариуцаж урт хугацааны механизм тогтоох болно. Шинэ бодлогыг бүх талаар хэрэгжүүлсний даргаа Өвөр Монгол жил бүр 400 сая юаний урамшуулалын тэтгэлэг тохируулж, дунжаар 100 оюутны 30 хүн нь энэ тэтгэлэгийг олж, дунд зэргийн тусгай мэргэжлийн сургуулийн нэг хоёрдугаар ангийн 90 хувийнн сурагч тэтгэлэг олох болно. \ Урангоо орчуулж, Баатар хянав.\
|