• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-02 16:51:13    
Хятадын засгийн газар цэргийн явдлын ил тод байдлыг чухалчилсаар ирсэн юм

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 2-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын засгийн газар цэргийн явдалын ил тод байдлыг чухалчилсаар ирсэн бөгөөд энэ оноос эхлэн НҮБ-ын цэргийн зардалыг ил тод байлгах дүрэмд оролцохоор шийдсэн бөгөөд НҮБ-ын ердийн зэвсэгийн бүртгэлд оролцохоо сэргээхээр шийдсэн байна. Энэ бол Хятадын засгийн газрын цэргийн зардалыг ил тод байлгах салбар дахь хоёр чухал шийдвэр юм гэжээ.

      Жян Юй хэлэхдээ, НҮБ-ын ерөнхий ассамблейн холбогдох тогтоолын дагуу, Хятадын засгийн газар энэ оноос эхлэн НҮБ-ын цэргийн зардлыг ил тод байлгах дүрэмд оролцохоор шийдэж, НҮБ-д санхүүгийн жилийн цэргийн зарладын үндсэн тоо баримтыг дэвшүүлэхээр байна гэжээ.

     Тэр хэлэхдээ, Хятад улс НҮБ-ын цэргийн зардлыг ил тод байлгах дүрэмд нэгдэн орох бөгөөд НҮБ-ын ердийн зэвсэгийн бүртгэлд оролцохоо сэргээсэн нь Хятад улс харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллахаар гол болгосон аюулгүйн шинэ үзэл баримтлал хэрэгжүүлж байгааг харуулж байна. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар чармайж, олон улсын энх тайван аюулгүй байдлыг ахиулахын төлөө хувь нэмрээ оруулах болно гэжээ. \ Баатар орчуулж, Урангоо хянав\