Сүүлийн дөрвөн жилд Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Оростой хийж байгаа худалдаа жил бүр 90 орчмоор өсөн нэмэгдэж, энэ оны 1-7-р сард нэмэгдэлийн хэмжээ нь 208%-д хүрсэн байна.
Зүүн хойд Азийн худалдаа хөрөнгө оруулалтын гуравдугаар яармагийн Оросын худалдааны долоо хоног 2-ны өдөр Чан чүнь хотод нээгдлээ. Хятадын худалдааны яамны холбогдох хариуцлагатан хэлэхдээ, Гирин муж бол Хятадын Оростой хилийн эдийн засгийн худалдааны хамтын ажиллагаа өрнүүлж байгаа үлгэр жишээ мөн, Оростой эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа өрнүүлэх асар их хэтийн төлөвтэй юм гэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|