2-ны өдөр зүүн хойд Азийн худалдаа хөрөнгө оруулолтын яармагийн залуусын соёл урлагийн анхдугаар наадам Хятадын зүүн хойд нутгийн Чан чүнь хотноо нээгдлээ. Зүүн хойд Азийн олон орны залуус дуулан бүжиглэж, уянгат дуу уран бүжгээр зүүн хойд Азийн соёлын харилцааны гүүрийг тавьсан байна.
Энэ удаагийн урлагийн наадам нь залуу нас, эвсэг зохицонгуй, найрамдал нөхөрлөл, алс ирээдгүй гэсэн уриан дор болж, зүүн хойд Азийн олон орны залуус хоородын соёл урлагийн харилцаа хлдбоо хамтын ажиллагааг ахиулж, зүүн хойд Азийн худалдаа хөрөнгө оруулолтын яармагийн соёлын арга хэмжээг өндөржүүлж, зүүн хойд Азийн худалдаа хөрөнгө оруулалтын яармагийн соёлын уур амьсгалыг бий болгон, үзэсгэлэн худалдааны нөлөөг өрөгтгөх зорилготой юм.
Эх сурвалжаас үзвэл, зүүн хойд Азийн энэ яармагийн соёл урлагийн наадам нь 2 хоног болно, энэ хугацаанд Монгол, Орос, Япон, БНСУ, БНАСАУ ба Африк тив, Америк тивийн онцлогтой тоглолт болон Хятадын уламжлалт онцлогтой тоглолт гаргах юм байна. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|