2007 онд Хятадын Түвдийн өөртөө засах районы их дээд сургуулиас төгссөн оюутнуудын зонхилох нь ажлаар хангагдаж, төгсөгчдийн 94 гаруй хувийг эзэлж, 2006 оныхоос 20 гаруй хувиар өссөн байна.
Энэ он бол Түвдийн өөртөө засах районы их дээд сургууль төгссөн оюутнуудын ажлаар хангагдах тогтолцоонд өөрчлөлт хийсэн хоёрдохь жил болно. Их дээд сургууль төгссөн 8000 гаруй оюутан ажлаар хангагдах болно. Үүнд 5000 орчим оюутан өөрөө ажлын байр хайсан байгаа. Ажлын байр өөрөө хайсан оюутнуудын ажлаар хангагдахад нь туслаж, өөртөө засах районы засгийн газар ажлын байр өөрөө хайсан оюутнуудад зориулан хэдэн мянган ажлын байр санал болгосон байна. /Баясгалан орчуулж Баатар хянав/
|