Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх хятадын хорооны дарга Жя Чинлинь Юүн-нань мужийн ажил байдалтай танилцах үеэр, ард иргэдийн хамгийн анхаарал тавьж байгаа, тэднэртэй хамгийн шууд холбоотой, тэдний хамгийн бодитой ашиг сонирхолын асуудлыг нарийн хянамагай зохицуулж, Эдийн засгийн хөгжлийн үр бүтээлийг ардын амьдралыг сайжруулахад түлхүү чиглүүлэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.
Дарга Жя Чинлинь саяхан Юүн-нань мужийн хөдөө тосгон, сиан суурин, аж үйлдвэр болон үндэстний цөөнхийн тосгоны ажил байдалтай танилцаж, хөгжилийн арга хэлбэрээ өөрчөлж, шинжлэх ухааны хөгжлийг ахиулах тухай голчлон судалгаа хийжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, шинжлэх ухаанч хөгжлийн ухамсарт чанар болон тогтвортой чанрыг найдваржуулж, эрчим хүч хэмнэн, бохир бодис бага гаргаахаар гол болгож, орчил эдийн засгийг хүч төвлэрүүлэн хөгжүүлэн, эдийн засгийн хөгжил болон хүрээлэн байгаа орчны хамгаалалтыг зэрэг чухалчилах хэрэгтэй . Орчин үеийн хөдөө аж ахуйг шинэ хөдөө тосгоны байгуулалтын гол тал чухал үүрэг болгож, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны эдийн засгийн хөгжлийг дэмжих урт хугацааны мехнизм байгуулж боловсронгуй болгох хэрэгтэй. Онцгой бодлрго хэрэгжүүлж, цөөн хүн амтай үндэстний цөөнхийн хөгжлийг дэмжиж, тэдний үйлдвэрлэл амьдралын түвшинийг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулж, Баатар хянав\
|