Хятад улсын орлогч дарга Зэн Чинхүн 4-нд Бээжинд хэлэхдээ: хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, холбогдох асуудлыг зохистой зохицуулж, Хятад Японы харилцааг эрүүл тогтвортой замаар хөгжихийг ахиулахаар Хятадын тал Японы талтай хамтаар чармайна гэжээ.
Зэн Чинхүн Японы Гадаад Харилцааны Яамны элчин Анами Коришиге тэргүүтэй Японы залуу удирдах боловсон хүчний Хятадад айлчлагсадтай уулзахдаа ингэж хэлжээ. /Баясгалан орчуулж Баатар хянав/
|