Унгарын соёлын наадам Шанхайд 4-ний өдөр эхлэлээ. Хятадад айлчилж байгаа Унгарын ерөнхий сайд FERENC нээлтийн ёслолд оролцжээ.
Унгарын соёлын наадам нь Унгарын засгийн газраас Хятадад том хэмжээний "Унгарын наадам" зохион байгуулахын эхлэл болно. Энэ оны 9-р сараас ирх жилийн 4-р сар болтол "Унгарын наадам" нь соёлын арга хэмжээнүүд, эдийн засаг худалдааны хэлэлцээ, аялал жуулчлалыг танилцуулах хурал, шинжлэх ухаан техникийн хэлэлцэх хурлуудыг зохион байгуулж, Хятадын ард түмэнд Унгарын өнө удаан түүх соёл, аялал жуулчлалын баялаг нөөц, эдийн засаг худалдааны өнөөгийн байдал, олон салбарт хоёр орны хамтын ажиллагааны асар их нөөц хүчин зэргийг харуулах болно. /Баясгалан орчуулж Баатар хянав/
|