Зүүн хойд нутгийн аж үйлдвэрийн хуучин баазыг сэргээн хөгжүүлэх стратеги болон Алс дорнодыг сэргээн хөгжүүлэх төлөвлөгөөг Хятад Орос хоёр орон хойно хойноосоо дэвшүүлснээр хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хандлага, хэтийн төлөв гарсан байна.
Гирин мужийн Чан чүнь хотноо болж байгаа Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны яармагт оролцож байгаа мэргэжилтнүүд, сэргээн хөгжүүлэх хоёр том стратегийн уялдаа холбоо нь Хятад Орос хоёр талын нээлттэй байлгах болон хөгжлийн түвшинг цаашид дээшлүүлэх тэдийгүй Хятад Оросын хөрш районы эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулж, бүхийл зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийг дайчлах болно гэж үзлээ. /Баясгалан орчуулж,Урангоо хянав/
|