Хятад улсын дарга Хү Жиньтао 6-ны өдөр Сиднейд АПЕК-ын удирдагчдын албан ёсны бус 15-р бага хуралд оролцож байгаа Америкийн Ерөнхийлөгч Ж.Буштай уулзсан байна. Уулзалтын үеээр хоёр тал хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа, Тайваний асуудал, цаг агаарын өөрчлөлт болон харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна.\Уртнасан орчуулж, Пэрлаймаа хянав\
|