2007 оны эхний 7 сард, Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт экспортын худалдааны нийт хэмжээ 42 тэрбум гаруй ам.долларт хүрч, 2006 оны мөн үеийнхээс 18 хувиар давж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны ашиг орлого 1 тэрбум 200 сая орчим ам.долларт хүрчээ.
Эх сурвалжаас үзвэл, оны эхний 7 сард Хятадын амуу тарианы экспорт ихээр нэмэгдэж, импорт тодорхой хэмжээгээр багассан байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүн худалдааны ашиг орлого ихээр нэмэгдэж, далайн тээврийн худалдааны ашиг орлого тогтвортой нэмэгдсэн байна. /Урангоо орчуулж, Баатар хянав/
|