Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 6-ны өдөр Далянь хотод хэлэхдээ, Хятад улс ирэх жил Ази Европын тэргүүн нарын 7-р бага хурлыг зохион байгуулах болно. Ази Европын бага хурлын гишүүдийн хамтын хүчин чармайлтаар, энэ хурал нь Ази Европын шинэ хэлбэрийн түншийн харилцааг цаашид хөгжүүлэхийг хүсч байна гэжээ.
Хяатад ирж, Давосын зуны ээлжит хуралд оролцож байгаа Латвийн ерөнхий сайд Айгарс Калвитистай уулзах үе Вэн Жябао хэлэхдээ, Ази Европ өрнөн хөгжих шатандаа байна. Ази Европ хоорондын дээд хэмжээний харилцан нөхвөрлөх чанар болон өргөн дэлгэр хамтын ашиг сонирхол нь харилцан хамтран ажиллахад сайн сайхан нөхцөл бүрдүүлж өгсөн болно. Хоёр тал Ази Европын хурал зэрэг механизмийг гүйцэд ашиглан, стратегийн яриа хэлэлцээ хамтын ажиллагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай ажиллах ёстой гэжээ. /Баатар орчуулж, Цэцэн хянав/
|