6-ны өдөр өндөрлсөн зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны 3-р яармагаар тохиролцсон гадаад худалдааны хэмжээ 450 сая ам.долларт хүрэв. Түүний дотор экспортын наймаа тохиролцсон хэмжээ 320 сая ам. долларт хүрсэн юм байна.
Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны 3-р яармаг 2-ны өдөр Хятадын Зүүн хойд нутгийн Гирин мужийн Чан чүнь хотод эхэлсэн юм. Энэ яармаг нь зүүн хойд нутгийн аж үйлдвэрийн хуучин баазыг сэргээн хөгжүүлэхээр гол агуулга болгож, Хятад, ОХУ, Япон, БНСУ, БНАСАУ, Монгол зэрэг 61 улс орон, газар нутгийн аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулсон байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|