Хятадын Түвдийн Өөртөө Засах Районы Гадаад соёлын харилцааны нийгэмлэгийн дарга, "2007. Хятадын Түвдийн соёлын долоо хоног" арга хэмжээний төлөөлөгчдийн тэргүүн Цүй Юй-ин 6-ны өдөр ОХУ-ын нийслэл Москвад хэлэхдээ, мөн орой эхлэх гэж байгаа соёлын долоо хонгийн арга хэмжээ нь Оросын ард түмэнд Түвдийн соёлыг ойр зайнаас танилцуулж, Хятад, Орос хоёр ард түмний ойлголцол, найрамдлыг зузаатгах болно гэжээ.
Тэрээр Орос дахь "Хятадын жил"-ийн Хятадын хэвлэлийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "2007. Хятадын Түвдийн соёлын долоо хоног" арга хэмжээ бол Орост болж байгаа "Хятадын жил"-ийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Энэ нь хоёр орны удирдах хүмүүс болон олон давхаргын хүмүүсийн өргөн хүрээний анхаарлыг татсан байна. Энэ соёлын долоо хоногийн агуулгад голдуу "Үзэсгэлэнт сайхан Түвд" үзэсгэлэн, түвд судлаач эрдэмтэд болон гэгээн хутагтуудын уулзалт, "Гайхамшигт сайхан Түвд" дуу бүжгийн тоглолт зэрэг багтаж байна гэжээ.
Энэ соёлын долоо хоног нь Москвад болохоос гадна мөн Халимагийн нийслэл Элэстэйд болж, 16-ны өдөр өндөрлөх юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|