• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-07 15:15:11    
Бээжингийн пара олимпид сайтар бэлтгэнэ

Синьхуа Агентлаг

      Бээжингийн 2008 оны пара олимп эхэлхэд бүтэн жил үлдээд байгааг тэмдэглэх арга хэмжээ 6-ны өдөр Бээжинд болж, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь арга хэмжээнд үг хэлж тэмдэглэхдээ, Хятадын засгийн газар болон ард түмэн олон улсын пара олимпийн хороотой хамтын ажиллагаагаа тал бүрээр эрчимжүүлж, Бээжингийн пара олимпийн бэлтгэл ажлыг бүх хүч чадлаараа дэмжинэ гэжээ.

     Бээжингийн Олимпийн зохион байгуулах хорооны дарга Лю Чи тэмдэглэх арга хэмжээн дээр хэлэхдээ, 2008 оны пара олимпийн тэмцээний талбай заал болон пара олимпийн хотхонууд зэрэг барилгын төслүүдийг бүгдийг 2007 ондоо багтаан дуусгана. Хотын саадгүй барилга байгууламжууд нь Бээжингийн олон нийтийн гол гол газруудад түргэн байгуулагдаж байгаа, одоо их дээд сургуулийн оюутнууд болон олон салбарын 400 мянга гаруй хүн пара олимпийн сайн дурын үйлчилгээний ажилд оролцохоор нэрээ бүртгүүлээд байна гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\