Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 6-ны өдөр Хятадын Далянь хотод жил тутмын тайлан нийтлэв. Чуулга уулзалтын дарга Клаус Счваб тайланд тэмдэглэхдээ, Азийн эдийн засаг нь Европыг давах бөгөөд дэлхийн эдийн засгийн уламжлалт дэг журамд хувьсгалын шинж чанартай нөлөө үзүүлэх болно гэдэг бол хүн бүхний мэдэж байгаа илэрхий хэрэг болсон байна гэжээ.
Счваб тайланд хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Азийг, ялангуя Хятад, Энэтхэгийн гүйцэтгэж байгаа үүргийг чухалд үзэж, Азийн шинээр хөгжиж байгаа зах зээлийн эдийн засгийн цогцууд хийгээд хөгжсөн эдийн засгийн цогцуудын хооронд хэлхээ холбоо тогтоож, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно гэжээ.\Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\
|