• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-08 16:38:44    
Гадаадад хөрөнгө оруулах болон гадаад хөрөнгийг ашиглах шинэ арга хайна

Рэнь Минь Ри Бао Сонин

    Хятадын Ерөнхий сайдын орлогч Ү И 7-ны өдөр Хятадын зүүн өмнөд нутгийн Шя мэнь хотод хэлэхдээ, Хятад улс нь харилцан ашигтай хамтээр амжилтад хүрэх нээлттэй стратегийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, гадаад хөрөнгийг ашиглах болон гадаадад хөрөнгө оруулах шинэ аргыг идэвхтэй хайж, нэн өндөр зиндаан, нэн өргөн салбарт олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа болон өрсөлдөөнд оролцоно гэжээ.

    Үндэсэн дамнасан компаниудын яриа уулзалтыг даргалан хуралдуулах үе Ү И хэлэхдээ, Хятад улс нь нээлттэй байлгахаа өргөтгөх, өөрчлөлтөө гүнзгийрүүлэхээр дамжин, барааны худалдаа хийгээд үйлчилгээний худалдаа, экспорт ба импорт, гадаад хөрөнгийг хүлээн авах ба гадаадад хөрөнгө оруулах, орон нутгийн болгох болон олон улсын болгох зэрэг талын зохицонгуй хөгжилд тус дөхөм үзүүлэнэ. Хятад улс нь холбогдох бодлогоо боловсронгуй болгож, гадаад худалдаачдын дунд баруун нутаг, зүүн хойд район болон Тянь Жины далайн хөвөөний шинэ тойрогт хөнөнгө оруулахыг урамшуулж, дээд шинэ техникийн аж үйлдвэр болон орчин үеийн үйлчилгээний ажил төрлийг хөгжүүлэнэ. Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаадад хөрөнгө оруулахыг дэмжиж, үндэсэн дамнасан компаниуд болон Хятадын аж ахуйн нэгжүүд олон улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өрнүүлхийг урамшуулна гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\