• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-08 16:40:42    
Хү Жиньтао Индонезийн Ерөнхийлөгч нарын зэрэг хүмүүстэй уулзав

CRI

    7-ны өдөр Сиднейд АПЕК-ын удирдагчдын албан ёсны бус 15-р хуралд оролцохоор хүрэлцэн очсон БНСУ, Перу болон Папуа Шинэ Гвиана зэрэг орны удирдагч нартай тус тус уулзсаны дараа, Хятад улсын дарга Хү Жиньтао 8-ны өдөр Сиднейд Индонезийн Ерөнхийлөгч Сүшило Бамбан Юдхоёнотой уулзсан байна.

    Хү Жиньтао хэлэхдээ, Индонезтэй урт хугацааны тогтвортой, сайн хөршийн харилцан итгэлцсэн, харилцан ашигтай байх стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлэхийг Хятад улс хүндэтгэн үзэж, Индонезтэй хамтаар чармайж байгаад олон салбар дахь хамтын ажиллагаагаа тасраагүй ахиулахад бэлэн байна гэжээ. Хү Жиньтао цааш нь тэмдэглэхдээ, Хятад улс эрх тэгш харилцан ашигтай үндэс дээр Индонезтэй хайн олборлож нээх, цэвэр эрчим хүч ашиглах, орлуулах эрчим хүч хөгжүүлэх болон шинэ эрчим хүчний зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа нааштай тэлэн өргөжүүлж, эрчим хүчний аюулгүй байхыг хамтаар хамгаалан, харилцан ашигтай байж хамтаар ялахыг биелүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

    Сүшило хэлэхдээ, Индонез Хятадын харилцаа аятай сайхан хөгжиж байна, хоёр тал стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр орны харилцааны хөгжлийг дорбитой ахиулсан. Хятадын нэн олон аж ахуйн нэгжүүд Индонезийн эдийн засгийн байгуулалтад оролцохыг Индонези баярлан угтаж байна. Хоёр тал цаашид хамтаар чармайж, харилцан хүндэтгэх үндэс дээр хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг байнга гүнзгийрүүлэхийг Индонезийн тал хүсч байна гэжээ.

    7-ны өдөр дарга Хү Жиньтао мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Но Моохён, Шинэ Зиландын ерөнхий сайд хатагтай Хелен Клак, Перугын Ерөнхийлөгч Алан Гарсия Перез, Папуа Шинэ Гвианагын ерөнхий сайд Мичайл Сомаретэй уулзаж, хоёр талын харилцаа болон харилцан сонирхож байгаа бүс нутгийн болон олон улсын асуудлаар тус тус санал бодлоо солилцсон байна. \Пэрлаймаа орчуулж Номин хянав\