Хоёр өдөр хуралдах Аз Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага - АПЕК-ын удирдагчдын албан ёсны бус 15-р хурал 8-ны үдээс хойш Австралын Сидней хотод эхэллээ. Уг хурал нь " их гэр бүлийн байгуулалтаа эрчимжүүлж, сайн сайхан ирээгүйгээ цогцлоё" уриан доор болж байгаа юм. Хятад улсын дарга Хү Жиньтао, Америкийн Ерөнхийлөгч Ж.Бушийг оролцуулсан АПЕК-ын 21 гишүүн орны удирдагчид болон төлөөлөгчид уг хуралд оролцож байна.
Хуралын эхний ээлжинд цэг агаарын өөрчлөлтийн асуудал гол сэдэв болжээ. Цаг агаарын өөрчлөлтийн асуудлаар Дарга Хү Жиньтао тайлан хийж дөрвөн зүйлт санаачлага дэвшүүлсэн байна. Нэгд, Хөгжсөн орнууд болон хөгжиж байгаа орнууд уг асуудлаар хамтран ажиллахыг баримтлах. Хоёр, Хэлбэрэлтгүй хөгжлийг баримтлах болно. Хэлбэрэлтгүй хөгжлийн шаардлагад нийцсэн үйлдвэрлэлийн хэлбэр болон хэрэглээний арга хэлбэр бүрэлдүүлж, эрчим хүчний бүтэцийг шилдэгжүүлэн, аж үйлдвэрийн зиндааг дээшлүүлж, нүүрс бага зарцуулдаг эдийн засгийг хөгжүүлж, эрчим хүч хэмнэсэн найрсаг орчин тойрон бүхий нийгмийг чармайн байгуулна. Гуравд, конвейнцийн гол удирдах байр суурийг чухалд үзнэ. "НҮБ-ын цаг агаарын өөрчлөлтийн тухай бүдүүвч конвейнц" болон "Киодогийн протокол"-ыг хамгаалах явдлаар, цаг агаарын өөрчлөлтийг засан сайжруулах чухал мехнийзим, гол арга зам болгож, конвейнцэд тогтоосон "хамтын хариуцлага боловч тус тустаа хариуцах" зарчмаар цаг агаарын өөрчлөлтийг аргацааха удирдамж болгох. Дөрөвд, Шинжлэх ухаан техникт түшиглэн шинийг санаачлан бүтээх хэрэгтэй гэсэн болно. Ажилтан бэлтгэн хүмүүжүүлэх ажлыг эрчимжүүлж, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг боловсронгуй болгож, талуудын идэвхитэй талыг бүрэн бадруулж, цаг агаарын өөрчлөлтийг хамтаар зохицуулах хүчин чадлаа дээшлүүлэх ёстой гэжээ.
Дарга Хү Жиньтао бас "Ази Номхон далайн бүс нутгийн ойн нөмөргийг сэргээх болон хэлбэрэлтгүй удирдлагын сүлжээ" байгуулахыг санал болгон, Ази Номхон далайн бүс нутгийн гишүүн орнууд ойн нөмөргийг сэргээх болон хамааралт удирдлагын туршилгаа солилцох, бодлогын яриа хэлэлцээ өрнүүлэх, чадвартан бэлтгэн сургах зэрэг ажиллагаа өрнүүлэхэд нөхцөл боломж бүрдүүлж, Ази Номхон далайн бүс нутгийн ойн нөмөргийг сэргээн өргөтгөж, цаг уурын өөрчлөлтийг намжаахаар хамтдаа чармайъя гэжээ. Ази Номхон далайн бүс нутгийн гишүүн орнууд энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг сайшааж байна гэж тэрээр бас илэрхийлсэн байна.\Уртнасан орчуулж, Пэрлаймаа хянав\
|