Хятадын гадаад явдлын яамын сайд Ян Жечи 9-ний өдөр Австралиас эх орондоо буцах онгоцон дээр сурвалжлагчдад ярилцалга өгөх үе хэлэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн айлчлалын үр дүг нэгтгэн дүгнэсэн байна. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн айлчлал бүрэн дүүрэн түүрэн амжилтанд хүрч, олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралыг маш их татсан байна гэжээ.
Ян Жечи хэлэхдээ, энэ удаагийн айлчлал нь бол Хятадын энэ онд Ази Номхон-далайн бүс нутагт хийсэн чухал их дипломат арга хэмжээ байж, Хятад Австралийн харилцааны хөгжилийг түлхэн ахиулах, Ази Номхон-далайн бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, АПЕК-ийн удирдагчидын 15-р удаагийн албан ёсны бус хуралд оролцож байсан хугацаанд, Дарга Хү Жиньтао бүс нутаг болон манай гаригийн ашиг сонирхолд хөндсөн томоохон асуудлаарх Хятадын засгийн газрын бодолго санал санаачлагыг тодорхойлн өгүүлсэн байна гэжээ. /Хүчит орчуулж, Номин хянав/
|