• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-11 13:58:56    
Хятадын хөдөө тосгоны сүлжээ ашиглагчид 37 саяас давжээ

Синьхуа Агентлаг

   "Рэнь Минь Ри Бао" сонины мэдээ: Хятадын Интернетийн Сүлжээний Мэдээллийн Төв саяхан "2007 оны Хятадын хөдөө нутгийн интернетийн сүлжээний шинжилгээний тайлан"-г нийтэллээ. Энэ бол Хятад улсын анх удаагаа нийтэлсэн хөдөө нутгийн интернетийн сүлжээний макро хөгжлийн байдлын тухай бүх талын шинжилгээний тайлан юм. Өнөөгийн байдлаар, Хятадын хөдөө нутагт интернетийн сүлжээ ашиглагчид 37 саяас давж, 2006 оныхоос 14 саяар нэмэгдэв гэж уг тайланд тэмдэглэжээ.

    Хөдөө нутагт сүлжээ ашиглагчдын тоо 37 саяд хүрсэн боловч, Хятадын 700 сая гаруй таричдын хэмжээнд авч хэлбэл интернетийн сүлжээ ашиглаж байгаа хэмжээ нь зөвхөн 5 хувьд хүрч байна. 2007 онд Хятадын хот суурины сүлжээ ашиглагчдын тоо 125 саяд хүрч, түгээмэлжсэн хэмжээ нь 22 хувьд хүрчээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\