Худалдааны Яамны хариуцалгатан сүүлийн өдөр Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны зөвшилцөл дээр хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгшжүүлснээс нааш энэ оны 7-р сарыг дуустлах байдлаар, гадаадын хөрөнгө оруулалттай 610 мянга гаруй аж ахуйн нэгж байгуулан ажиллуулахыг батлан зөвшөөрсөн бөгөөд гадаадын 720 тэрбум ам.долларын хөрөнгийг авч ашигласан гэжээ.
НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Хурлын хийсэн бүртгэлээс үзвэл, гадаадын хөрөнгийг авч ашигласан хэмжээгээрээ Хятад улс нь сүүлийн 10 жилд хөгжиж байгаа орнуудын дотор тэргүүн байранд жагсаагдаж, 2006 онд дэлхийд 4-рт оржээ. Өнөө дэлхийн хүчирхэг 500 аж ахуйн нэгжүүдйин дотроос 480 гаруй нь Хятадад хөрөнгө оруулан аж ахуйн нэгж байгуулсан байна.\Уртнасан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|