Хятадын соёлын тогтолцооны өөрчлөлтийн туршилтын цэгийн ажлыг эхлүүлснээс хойших 4 жилд туршилтын цэгийн районууд болон туршилтын байгууллагууд дотоодын өөрчлөлтөө гүнзгийрүүлэн, Засгийн газрын гүйцэтгэх эрх үүргийг өөрчилж, зах зээлийн систем тогтоосноор, соёлын тогтолцооны өөрчлөлт нь соёлын ажил төрөл болон соёлын үйлсийн хөгжилд хүчин сэлбэсэн байна.
Олон газрынхан аж ахуйн нэгжийн тогтолцоог өөрчлөн,бодит хүчинтэй, өрсөлдөх хүчин бүхий соёлын зах зээл дахин цогцлон байгуулж, бие даасан эрхлэлттэй, ашиг болон алдагдлаа өөртөө хариуцах, өөрийгөө өөрөө хөгжүүлэх, өөрийгөө хянаж барих соёлын аж ахуйн нэгжүүдийг буй болгосон байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|