• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-11 18:02:15    
Цөмийн төхөөрөмжийн чадавхыг алдагдуулах асуудлыг судлахаар Хятад, Америк, Оросын мэргэжилтэн нар Хойд Солонгос оржээ

Хятадын Олон Улсын Радио

      Цөмийн төхөөрөмжийн чадавхыг алдагдуулах бодитой асуудлыг Хойд Солонгосын мэргэжилтэдтэй хамтаар судлахаар Хятад, Америк, Орос гурван орны мэргэжилтэн нараас бүрдсэн мэргэжилтний хэсэг 11-ны өдөр Хойд Солонгос оржээ.

     Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хадагтай Жян Юй 11-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулахдаа ингэж хэлсэн юм.

     Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээний 2 дахь шатны хуралыг хуралдуулах тухай Жян Юй хэлэхдээ, хуралдах бодит цагийн асуудал цаашид зөвшөлцөх шатандаа байна гэжээ. Холбогдох талуудтай цаашид идэвхтэй нягт хамтран ажиллаж, дараачийн шатны ажлыг сайн хийж, тохиролцсон холбогдох хэлэлцээрүүдийг тал бүрээр тэнцвэртэй хэрэгжүүлж, энхийн хэлэлцээг ахицтай чиглэлээр хөгжихийг тогтвортой ахиулахад Хятадын тал бэлэн байна гэж тэрээр бас онцолжээ.\Ж.Уртнасан орчуулж, О.Дарамбазар хянав.\