Японы засгийн газрын урилгаар, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь Японд 7 хоногийн албан ёсны найрсаг айлчлал хийхээр 12-ны үдийн хойно Японы нийслэл Токиод хүрэлцэн очлоо.
Энэ он бол Хятад, Японы улс хоорондын харилцаа хэвийн болсны 35 жилийн ой бөгөөд "Хятад, Японы соёл спортын солилцооны жил" юм. Энэ бол энэ оны 4-р сард Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Японд айлчилсаны дараа Хятадын удирдагч Японд дахин айлчлал хийж байгаа болно.
Жя Чинлинь Токиод хүрэлцэн очсоны дараа онгоцны буудалд ярих үгээ бичгээр тарааж хэлэхдээ, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, найрсаг харилцаагаа өргөтгөн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад, Японы харилцааны урт хугацааны эрүүл саруул тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэх нь уг айлчлалын зорилго юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар, уг айлчлал төсөөлсөн зорилтдоо хүрч чадна гэдэгт би итгэж байна гэжээ.\Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\
|