Сурвалжилагч 16-ны өдөр Бээжингийн автобусийн корпурациас ойлгосноор, 2008 онд Бээжин хот нь 2500 шинэ маягийн бохирдол багатай автобус худалдан авах юм байна.
Эх сурвалжийн мэдээнд танилцуулснаар, худалдан авсан шинэ автобус нь тэрэгний зохион бүтээлтийн талаар хүнээр гол болгох үзэл баримтлалыг улам илүү анхаарсан байна. 2008 оны Олимпийн наадмын үеэр, Бээжингийн 4000 гаруй автобус нь тусгайлан урадаан тэмцээнд үйлчлэх болно.
Танилцуулснаар, сүүлийн жилүүдэд Бээжин хот нь автобусийн шинэчилэх эрч хүчээ нэмэгдүүлсэн байна. Энэ онд, Бээжин хот нь байгаль орчныг хамгаалах шаардлага хангасангүй 2500 автобусийг шигшиж гаргахаар төлөвлөж байна./Хүчит орчуулж, Буян хянав/
|