Хятадын батлан хамгаалалтын шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн хорооны орлогч дарга Сүнь Лай янь 16-ны өдөр Бээжинд хэлэхдээ, саран бөмбөрцөгт шинжилгээ хийх "Чан э 1-р" дагуулыг хөөргөх баазад орууллаа, энэ ондоо багтаан хөөргөх төсөөлөлтэй байна гэжээ.
Сүнь Лай янь сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, "Чан э 1-р" дагуулыг голдуу саран бөмбөрцөгт шинжилгээ хийх, саран бөмбөрцөгийн гурван хэмжээст зураг авах, саран бөмбөрцөгийн хөрс шорооны бүтэц болон зузааны хэмжээнд шинжилгээ хийж, дэлхийн бөмбөрцгөөс саран бөмбөрцөгт хүрэх орон зайн агаар орчны байдалд шинжилгээ хийхэд хэрэглэх болно гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Буян хянав\
|