• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-17 20:56:57    
ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хурал хуралдав

Хятадын Олон Улсын Радио

      ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 17-нд хурал хуралдаж, ХКН-ын арван зургаадугаар сонгуулийн 7-р бүгд хурлын авч хэлэлцсэн хоёр баримт бичгийг дэвшүүлэхийг судалсан байна. Энэ хоёр баримт бичиг нь ХКН-ын арван зургаадугаар удаагаа сонгогдсон төв хорооноос ХКН-ын 17-р их хуралд дэвшүүлэх тайлны ноорог болон "ХКН-ын дүрэмд өөрчлөлт оруулсан төсөл"-ийн ноорог болно.

      ХКН-ын 17-р их хурал бол Хятадын өөрчлөлт хөгжлийн зангилаагийн үед хуралдах маш чухал хурал болно гэж ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо үзэж байна. ХКН төр засгийг зассан арга туршлагыг нухцтай нэгтгэн дүгнэж, цаг үеийн шаардлага, ард түмний эрэл хүсэлд зохицсон үйл ажиллагааны хөтөлбөр, чиг шугамыг шинжлэх ухаанчаар тогтоож, одоогийн шатаны Хятадын хөгжилд нүүрлэж байгаа товойсон зорчил, ард иргэдийн хамгаас анхаарч байгаа, хамгийн шууд, хамгийн бодитой ашиг сонирхолын асуудалд чиглүүлэн, бүх талаар төлөвлөгөө, стратегийн байршуулт хийнэ. Үүнээс гадна ХКН-ын 17-р их хурал байдал зорилтын хөгжлийн өөрчлөлтийг үндсэнлэн, ХКН-ын дүрэмд зохих өөрчлөлт оруулж, түүний марксизмын Хятадад хэрэгжсэн хамгийн шинэ ололт амжилтыг гүйцэт харуулахаар чармайна гэж ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо дэвшүлсэн байна. /Баясгалан орчуулж Баатар хянав/