Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 18-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, сүүлийн үе Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай 6 талын хэлэлцээний тохиролцсон хэлэлцээрийн дагуу, Хятадын тал БНАСАУ-д хангах 50 мянган тонны мазутын тусламжийг найдваржуулж байна, хамаг анхны нэг усан онгоц мазутыг 16-ны өдөр БНАСАУ-д хүргэсэн байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, тохиромжтой үед 6 талын хэлэлцээний дараачийн ээлжний хурлыг хийх шаардлагатай гэж Хятадын тал үзэж байна, өнөө Хятадын тал нь энэ хурлыг хийх хугацааны тухай холбогдох олон талтай зөвшилцөл хийж байна гэжээ. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав\
|