Хятадын өөрчлөлт хөгжлийн үндэсний хорооны холбогдох хариуцалгатаны 17-ны өдөр Бээжинд танилцуулан ярьсанаас үзвэл, энэ оны эхний хагаст Хятадын хил хязгаарын үндэстний цөөнхийн районы эдийн засаг түргэн хөгжсөн юм банйа.
Танилцуулснаас үзвэл, энэ оны эхний хагаст, Өвөр Монгол районы үйлдвэрлэлийн нийт хэмжээний өсөлт бүх Хятад даяарт мөн л тэргүүн байранд байсаар байна. Эхний хагаст баруун нутгийн Түвдийн эдийн засгийн өсөлт 10 жил турших шинэ тэмдэглэл бүтээв. Баруун өмнөд нутгийн Гуаншигийн эхний хагас жилийн бүх өөртөө засах районы үйлдвэрлэлийн нийт хэмжээ 15%-р өсч, эдийн засгийн нэмэгдэл нь 13 жил турших хамаг өндөр түвшинд хүрсэн банйа.
Үүний зэрэгцээ Хятад улс болон эргэн тойрны орнуудын бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа гүнзгийрч ирэхийн дагуу, баруун хойд нутгийн Шинь жян, баруун өмнөд нутгийн Юнь нань, Гуан ши зэрэг хилийн муж өөртөө засах районы эргэн тойрны орнууд хоорондын эдийн засгийн солилцоо цаашид өргөжив. Нэгдүгээр уларилд Шинь жянгийн боомт гарцын ердийн худалдааны экспорт 67%-р нэмэгдэв. Юнь нань муж хийгээд АСЕАН-ны орнууд хоорондын импорт экспортын худалдааны нийт хэмжээ 46%-р нэмэгдэв. Эхний хагаст Гуан ши болон АСЕАН-ны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 1 тэрбум ам.доллараас давсан байна./Пэрлаймаа орчууулж, Э.Цогзолмаа хянав/
|