19-ний өдрийн 11 цаг 26 минутад, Хятад, Бразилийн хамтран судалж бүтээсэн гуравдах "Зиюань 1-р" дагуулийг Тай Юаний дагууль хөөргөх төвөөс хөөргөсөн байна.
"Зиюань 1-р" дагууль нь Хятад, Бразили болон бусад хүлээн авах чадалтай улс орон болон газар нутагт зураг дүрсийн мэдээлэл хангаж, үр тарианы ургац гаралтыг төсөөлөх, байгаль орчны хамгаалалт болон хяналт хэмжилт, хот суурины төлөвлөгөө болон нутаг дэвсгэрийн эх баялагийн шинжилгээ зэрэг салбарт өргөнөөр ашиглагдах юм байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|