Ирэх жилийн Бээжингийн олимпийн бамбарыг Жүмүглагма оргилын 8300 мерийн өндөрт гаргах болно гэж Хятадын Уулчдын багийн ахалагч Ван Юнфэн 19-ний өдөр Бээжинд хэллээ.
Олмпийн бамбарыг Жүмүглагма оргилд гаргахад гурван сорилт байгаа юм байна. Нэгд цагтаа аюулгүйгээр гарч чадах эсэх, хоёрт хүйтэн, даралт бага, хүчилтөрөгч шингэн нөхцөлд бамбар асаж чадах эсэх, гуравт телевизийн шууд нэвтрүүлэг хийж чадах эсэх явдал болно. Энэ оны 5-р сард холбогдох салбар газар дээр нь туршилт хийгээд төсөөлсөн зорилтодоо хүрч чадсан юм байна. \Цэцэн орчуулав\
|