Хятадын Статистикийн үндсэний газрын 20-ны өдөр нийтэлсэн тайлнаас үзвэл, 2002 онд болсон ХКН-ын 16-р их хурлаас хойш, Хятадын засгийн газар ажилаар хангах ажлыг эдийн засаг нийгмийн хөгжлийн чухал байранд тавьж, ажлаар хангах бодлого нааштай хэрэгжүүлж, ажлаар хангах ерөнхий хэмжээг тогтвортой нэмэгдүүлж, ажилгүйдлийн хэмжээг үр ашигтай тогтоон барисан юм байна.
2002 -- 2006 онуудад, Хятад улс жил тутамд 6 сая 600 мянган хүнийг ажлаар хангасан байна. Үүний зэрэгцээ, Хятадын ажлаар хангах бүтэц цаашид сайжирч, 2-р, 3-р үйлдвэрлэлд ажлаар хангагдсан хүний тоо тасралтгүй нэмэгдсэн байна гэж энэ тайланд тэмдэглэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|