|
 |
(GMT+08:00)
2007-09-20 11:49:17
|
Тайванийг НҮБ-д элсүүлэх саналаас НҮБ дахин татгалзсан талаар үг хэлэв
Синьхуа Агентлаг
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 62-р чуулганы ерөнхий хороо Тайванийг НҮБ-д элсүүлэх саналыг Ерөнхий ассамблейн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулахаас татгалзсантай холбогдуулан Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жян Юй 20-ны өдөр үг хэлсэн байна. Жян Юй хэлэхдээ,, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 62-р чуулганы ерөнхий хороо Тайванийг НҮБ-д элсүүлэх саналаас татгалзсан явдал нь Тайвань бол Хятадын салгаж болшгүй нэг хэсэг мөн гэдгийг хэн ч өөрчилж чадахгүй, "НҮБ-ын дүрэм"-ээс зөрчиж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2758-р тогтоолоос зөрчсөн ямарваа үйл ажиллагаа нь НҮБ-ын гишүүн орнуудын дэмжлэгийг олж чадахгүй, Нэг Хятадын зарчмын эсэрг өдөөн хатгалга хийж, Хятадыг хагалан бутаргах гэсэн ямарваа санаархал биелэшгүй гэдгийг дахин нотолсон байна гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|
|
|