![]( /mmsource/images/2007/09/21/sh070830007.jpg)
Олон улсын хөл бөмбөгийн холбооны 2007 оны Хятадын эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн 20-ны өдөр C хэсэг болон D хэсгийн сүүлчийн тэмцээн хийсэн байна. 4 удаагийн ширүүн тэмцээнээр, Хятадын баг, Бразилийн баг, Норвегийн баг болон Австралийн баг энэ удаагийн эмэгтийчүүдийн дэлхийн цомийн тэмцээний эхний 8-ын эгнээнд орлоо.
![]( /mmsource/images/2007/09/21/sh070829049.jpg)
D хэсэгт, Хятадын баг 2:0-ээр Шинэ Зеландийн багийг хожиж, Бразилийн баг 1:0-ээр Данийн багийг хожсон байна. D хэсгийн тэмцээн дууссаны дараа, Бразилийн баг нь 3 удаа бүрэн хожсон дүнгээр 9 оноо авч, D хэсэгтээ тэргүүлсэн байна, Хятадын баг 2 хожиж 1 хожигдсон дүнгээр 6 оноо авч, D хэсэгтээ 2-р байранд орсон байна.
![]( /mmsource/images/2007/09/21/sh070829051.jpg)
Өнөөдрийн C хэсгийн тэмцээнд, Норвегийн баг 7:2-оор Ганагийн багийг хожиж, Австралийн баг 2:2-оор Канадын багтай хайнцсан байна. Норвегийн баг болон Австралийн баг тус тус C хэсгийн тэргүүн дэд байрыг эзэлж, дөрөвний нэгийн тэмцээнд орох гэж байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|