Хятад Чад хоёр орон 21-ний өдөр хамтарсан сонсгол мэдээ нийтэлж, 2006 онд хоёр орон дипломат харилцаа тогтоосноос наашхи хоёр талын харилцааны маш түргэн сэргэн хөгжсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, хоёр орны олон зиндааны найрсаг харилцааг цаашид эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өрөгтгөхийг хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн байна.
Сонсгол мэдээнд тэмдэглэхдээ, Чад нэг Хятадын бодлого баримтлаж, Тайванийг НҮБ-д элсүүлэх бүх нийт санал асуулга гэгчийг оролцуулсан ямарваа хэлбэрийн Тайванийг тусгаар тогтнуулах ажиллагааг эсэргүүцэж, бүрэн эрхт орнууд л оролцож болох олон улсын болон бүс нутгийн байгууллагад Тайваний оролцохыг эсэргүүцэж, Тайваньтай ямарваа албаны талын харилцаа тогтоохгүй гэж дахин нотолсон байна. Хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөтгөж, хөдөө аж ахуй, дэд бүтэцийн байгуулалт, эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа голдлоготой эрчимжүүлнэ гэж хоёр тал зөвшөөрсөн байна. /Баатар орчуулж Баясгалан хянав/
|