Хятадын засгийн газар Хятад Япон найрсаг байх бодлогыг өнгөрснийхтэйгээ нэгэн адил баримтална гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хатагтай Жян Юй 25-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр илэрхийллээ.
Фүкүда Яасүо Японы шинэ Ерөнхий сайдаар сонгогдсон явдалд Хятадын тал баяр хүргэж байна гэж Жян Юй илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, хоёр орны дээд зэндааны харилцааг хэвээр байлгах нь хоёр орны удирдагч нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголт юм, Японы талтай хамтаар уг нийтлэг ойлголтыг нарийн нямбай хэрэгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.\Алтаннавч орчуулж Пэрлаймаа хянав\
|