400 мянган савтай амьд цэцгээр чимэглэгдсэн Тянь аньмэний талбайг 25-ны өдрөөс олон нийтэд нээлттэй болгов.
Бээжин хотын холбогдох салбарынхны танилцуулснаас үзвэл, төрөл бүрийн цэцгийн мандал нь Тянь Аньмэний нийт талбайн 30 хувийг эзэлж, цэцгийн мандал цогцолоход 130 гаруй төрлийн цэцэг ургамал хэрэглэсэн бөгөөд түүний доторхи 20 гаруй төрөл нь олимпийн цэцэг юм байна.
Тянь Аньмэний талбайн төв хэсэгт усан оргилууртай цэцгийн мандал цогцолж, зүүн баруун хоёр талд нь тусгай агуулга бүхий зурагтай цэцгийн мандал цогцолсон байна.
Энэ жил гол нь Бээжин хотын баяр өдрийн баяр баясгалан, өлзий дэмбэрэлтэй уур амьсгалыг харуулж, "хүн төрөлхтөний эв санааны нэгдлийн олимпийн их наадмыг угтаж, эвсэг зохицонгуй нийгэм байгуулах" уриан доор шинэ цаг эрин, хөгжлийн эвсэг зохицонгуй шинэ дүр төрх болон Хятадын үндэстнүүдийн ард түмний эв санааны нэгдэлтэйгээр тэмцэж, олимпийн наадмыг угтаж байгаа сайн сайхан дүр байдлыг харуулсан байна. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав,\
|