2007 оны Шанхайн онцгой олимпийн зохион байгуулах хороо 25-ны өдөр Бээжинд хурал хийв, Хятадын ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй уг хурал дээр хэлэхдээ, Хятад улс Шанхайн тусгай олимпийг гайхамшигтай сайхан зохион байгуулраар чармайна гэжээ.
Тусгай олимпоос өмнө дасгал сургулиа сайн хийж, сайжируулан боловсоронгуй болгох хэрэгтэй. Тусгай олимпоор нөхцөл боломж болгож хөгжлийн бэрхэшээлтэй хүмүүсийн амьдралын үндэсэн баталгаа, мэргэжил чадварийн бэлэтгэл дасгал, ажлаар хангах үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх болон эрүүл мэндийг нь нөхөн сэргээх зэрэг эрх ашигийн баталгааны ажлыг сайн хийх хэрэгтэй гэж Хүй Лянюй холбогдох талуудад шаардасан байна. Үүнээс гадна энэ удаагийн тусгай олимпийн зохион байгуулалтын тогтолцоо, нийгмийн дайчлалт, олон улсын хамтын ажиллагаа зэрэг талын тнаадам уршлагаа нарийн дүгнэж, хойшид олон улсын тэмцээн зохион байгуулахад туршлага хангах хэрэгтэй гэжээ.
2007 оны дэлхийн зуны тусгай олимп нь 10-р сарын 2-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Шанхайд болно. Энэ наадамд дэлхийн 160 гаруй улс орон, газар нутгийн 10 мянга гаруй тамирчин, дасгалжуулагч оролцох болно. Энэ бол 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас өмнө Хятадын зохион байгуулах гэж байгаа хамгийн их цар хэмжээ, хамгийн өндөр зиндааны олон улсын наадам тэмцээн болно. /Ч.Гантөмөр орчуулж, Цэцэн хянав/
|