• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-26 17:36:24    
Хэлэлцээ ахицтай болохыг талууд хүсч байна

Хятадын Олон Улсын Радио

     Зурган талын хэлэлцээний 2 дахь шатны 6-р ээлжийн хурал 27-ны өдөр Бээжинд болох гэж байна.

     Уг хэлэлцээний Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Чун Юн Ву 26-ны өдөр Бээжинд хүрэлцэн ирснийхээ дараа хэлдэхдээ, БНСУ-ын тал хамгийн их хүчин чармайлт, өвөрмөц үүргээ бадруулан, уг хэлэлцээний эртхэн ололт амжилтанд хүрэхэд тус дөхөм үзүүлнэ гэжээ.

     Уг хэлэлцээний Оросын талын төлөөлөгчдийн тэргүүн Алехсандер Лосюков бас мөн өдөр Бээжинд хэлэхдээ, зургаан талын шинэ ээлжийн хэлэлцээнд Оросын тал "өөдрөг" байр суурьтай байна гэжээ.

     Тэрээр Бээжингийн Нийслэлийн олон улсын нисэх онгоцоны буудалд хүрэлцэн ирэх үе хэлэхдээ, зургаан талын хэлэлцээ хэсэг амжилтад хүрсэн, талууд үргэлжлэн хамтаар чармайж, хэлэлцээг шинэ ахицтай болгох ёстой. Хэлэлцээ эхлэхээс өмнө Хятадын тал болон бусад холбогдох талуудтай зөвшилцөхөөр Оросын тал бэлтгэж байна гэжээ.

      Өөр мэдээнд тэмдэглэсэнээр, Японы Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн газрын дарга, Солонгосын цөмийн асуудлын зургаан талын хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн Кеничиро Сасае 26-ны үдийн өмнө Токиод Америкийн Төрийн нарийн бчигийн даргын туслах, Солонгосын цөмийн асуудлын зургаан талын хэлэлцээний Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристопер Хиллтай хэлэлцээ хийж, Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын хэлэлцээний явцад хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж хоёр тал илэрхийлсэн байна. /Ч.Гантөмөр орчуулж, Цэцэн хянав/