• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-27 17:45:23    
Мьянмарын байдалд анхаарал тавиж байна

Хятадын Олон Улсын Радио

     Мьянмарын хөрш орон болсны хувьд, энэ орны байдалд маш их анхаарал тавиж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жя Юй 27-ны өдөр хэллээ.

     Тэрээр Гадаад хэргийн яамны мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Мьянмарын асуудлын холбогдох талууд тэвчээртэй байж, өнөөгийн асуудлыг нухацтай зохицуулан, хэргийг цаашид будлиантуулахгүй, өргөжүүлэхгүй байж, Мьянмарын тогтвортой байдал, цаашлаад бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг нөлөөлөхгүй байхыг хүсч байна. Иргэдийн амьдралыг сайжруулж, үндэстний эе эвээ хамгаалан, дотоодын нийгэмийн зөрцөл мөргөлдөөнийг зохицуулахаар хүчин чармайлт гаргаж, улс орны тогтвортой байдлаа эртхэн сэргээхийг Хятадын тал Мьянмарт хүсч байна гэжээ. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\