Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын 6 дахь хэлэлцээний 2 дахь үе шатны хурлын Хятадын талын төлөөлөгч Чинь Ган 27-ны орой анхны өдрийн хэлэлцээний байдлыг мэдээлэв. Энэ хурал хэлэлцээр тохиролцож, талуудын нийтлэг ойлголтыг үсэг бичгээр харуулж чапах эсэх талаар зургаан тал хамтаар чармайх хэрэгтэй байна гэж тэрээр хэлсэн байна.
Хятад, БНСУ, Орос, Америк, Японы төлөөлөгчдийн тэргүүн Солонгосы хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, эдийн засаг хийгээд эрчим хүчний хамтын ажиллагаа, зүүн хойд Азийн энх тайван хийгээд аюулгүй байдлын механизм, ардчилсан Солонгос болон Америкийн харилцаа, ардчилсан Солонгос болон Японы харилцааг хэвийн болгох зэрэг таван ажлын хэсгийн хурлын ахицын байдлыг тус тус танилцуулсан байна гэж Чинь Ган хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Номин хянав\
|